Батлагдсан огноо: 2026 оны 04-р сарын 15-ны өдөр
1.1 Адуучин Жи Пи Эс ХХК нь ADUUCHIN (Адуучин) аппликейшн ("Апп")-д бүртгэлтэй Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах зарчмыг баримталж, Таны хувийн мэдээллийг цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулна. Тус бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд тусгайлсан зохицуулсан харилцаанд тус хуулийг дагаж мөрдөнө.
1.3 Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:
1.4 Та Нууцлалын бодлоготой бүрэн танилцана уу.
1.5 Нууцлалын бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд "Хүлээн зөвшөөрч байна." гэсэн хэсгийг идэвхжүүлэх бөгөөд энэхүү үйлдлийг гүйцэтгэснээр өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосон гэж үзнэ.
1.6 Хэрэв Та Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд +976 8055-8055 утсаар холбогдож, санал, хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.
2.1 Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг ямагт хүндэтгэх бөгөөд хуульд заасан журам, энэхүү Нууцлалын бодлогод зааснаас өөр байдлаар цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
2.2 Хэрэглэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдуулахгүйгээр хадгалж, хамгаална.
2.3 Монгол Улсын хууль тогтоомж зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгч нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.
2.4 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох бүрд Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлтийг оруулна.
2.5 Нууцлалын бодлоготой Хэрэглэгчийн танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулна.
3.1 Бид Монгол Улсын Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Танаас олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
3.2 Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор худалдаалахгүй болно.
4.1 Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд "АДУУЧИН ЖИ ПИ ЭС" ХХК байна.
4.2 Та энэхүү Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо Хэрэглэгчийн төвийн +976 80558055 утсаар болон Aпп-ын "Тусламж" хэсэгт нэвтэрч цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.
5.1 Энэхүү Нууцлалын бодлогод заасан зорилгын хүрээнд Хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
| Цуглуулж байгаа мэдээлэл | Зорилго |
|---|---|
| Овог нэр, мэйл хаяг, иргэний бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар, утасны дугаар, IP хаяг, төхөөрөмжийн ID, төхөөрөмжийн марк, тохиргоо, үйлдлийн системийн мэдээлэл | 3.2.1, 3.2.3 |
| Нэвтрэх нэг удаагийн нууц код, нууц кодыг буруу, эсхүл давтан хийсэн тэмдэглэлүүд, нууц кодыг өөрчлөх давтамж | 3.2.2, 3.2.4 |
| Худалдаж авсан үйлчилгээ, багц, урамшуулал, түүнд холбогдох мэдээлэл, Апп-ын тохиргоог өөрчилсөн тэмдэглэл | 3.2.1 |
| Малчдад Адуу болон бусад төрлийн малд зүүсэн GPS төхөөрөмжийн байршил | 3.2.5 |
5.2 Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг авна.
5.4 Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, алдаагүй, бүрэн байдлыг хариуцна.
6.1 Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах хүртэл хугацаанд Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
6.2 Дор дурдсанаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн аливаа мэдээлэл, контентыг нөөцөлж хадгалахгүй. Үүнд:
7.1 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг нийтэд ил болгох арга хэмжээг авахгүй болно.
8.1 Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд Нууцлалын бодлогын 5 дугаар бүлэгт жагсаан тодорхойлсон Таны хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулна. Үүнд:
9.1 Хэрэглэгч нь Мэдээлэл хариуцагчид олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Aпп-ын "Тусламж" хэсэгт нэвтэрч цахим хэлбэрээр илгээнэ.
9.2 Мэдээлэл хариуцагч нь зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан Байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлэнэ.
9.3 Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах арга хэмжээг зогсоож, бүртгэлийг идэвхгүй болно.
10.1 Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Хэрэглэгч нь танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
10.2 Хэрэглэгч нь Нууцлалын бодлого, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Нууцлалын бодлоготой холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.
Утас: +976 80558055
Имэйл: aduuchin.app@gmail.com
Хаяг: Монгол, Улаанбаатар, ХУД, 20-р хороо үлдвэр /17043/, чингисийн өргөн чөлөө гудамж, 11 давхар, 1105 тоот